Бидний тухай

Хүн Төвтэй Байгаль Хамгаалал-ТББ Ulaanbaatar, Mongolia Манай блогт зочилсон танд баярлалаа. Хүн Төвтэй Байгаль Хамгаалал Төрийн бус байгууллагын хамт олон байгаль орчны тулгамдсан асуудлуудын тухай мэдсэн, харсан бүхнээ блогоороо дамжуулан та бүхэнтэй хуваалцаж байна. Мөн бид FM-105.5 радиотай хамтран “Таван мод” нэртэй 30 минутын нэвтрүүлэг бэлтгэж Даваа, Лхагва, Баасан гаригийн 19.00 цагаас нэвтрүүлдэг. “Таван мод” нэвтрүүлгээр хөндсөн байгаль орчны сонирхолтой сэдвүүдийг бид энэ блогтоо бас нийтэлдэг билээ. Иймд нэвтрүүлгээ сонсоод санал, хүсэлт, зөвлөмжөө блогтоо бичээрэй залуусаа. Бүгдээрээ сайхан Монгол орноо хамтдаа бүтээцгээе.
Олон Улсын Залуучуудын Хүмүүнлэгийн Чуулга Уулзалт-Дөрвөн Шинэ Үр Дүн

Залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч  байна 

 

 

Уур амьсгалын асуудлыг ямар үндэстэн, ямар шашин шүтлэгтэй, аль секторт ажилладаг хэдий орчим настай зэргээс үл хамааруулан, тусад нь салган шийдвэрлэх боломжгүй болж байна. 

Залуучууд бид уур амьсгалын асуудалд анхаарлаа хандуулж, хөдлөх цаг ирлээ.

2010 оны 6 сарын 28-наас 2010 оны 7 сарын 1-ний хооронд Кофи Аннаны улирдлаганд ажилладаг Женевт төвтэй олон улсын байгууллага нь Дэлхий дахины Хүмүүнлэгийн Чуулга Уулзалтыг “2010 оны Залуучуудын уулзалт-Дөрвөн шинэ үр дүн” гэсэн нэрийн дор 2 дахь жилдээ Швецарь улсын Женев хотноо зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Залуучууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч байна” нэртэй үйл ажиллагагааг зохион байгуулна. 

Мэргэжил сонирхол харгалзахгүйгээр, 18-30 насны залуучуудаас шалгаруулж 150 оролцогчыг сонгох болно. Хэрэв та сонирхож байвал энэ хаягаар орж бүртгэлийн нөхцөлтэй танилцан, бүртгэлийн хуудсыг бөглөөрэй.  

Таван мод радио нэвтрүүлэг-Хаягдал

 

  • Хог хаягдлын судалгаа

  • Хог ба эрүүл мэнд

  • Хог хаягдал

 

Таван мод радио нэвтрүүлэг-Зочинтой хийсэн яриа

 

  • Байгаль орчин ба бизнес

  • Ногоон байгууламж

  • Уламжлалт байгаль хамгаалал

  • Байгалийн аялал жуулчлал

  • Цаг уурын өөрчлөлт   

  • Баянхонгор аймгийн байгаль хамгаалал
  • Дэлхийн дулаарал ба тулгамдсан асуудал
  • Нээлттэй хэлэлцүүлэг
  • Сэргээгдэх эрчим хүч
  • НҮБ-н Монгол дахь байгаль хамгаалал чиг хандлага
  • Хотын цэцэрлэгжүүлэлт
  • Байгаль хамгаалал ба оюутан залуусын оролцоо    

 

Таван мод радио нэвтрүүлэг-Цөлжилт

 

  • Цөлжилт ба нүүдлийн соёл иргэншил

  • Цөлжилт ба мал аж ахуй

  • Монгол орны цөлжилт

  • Улаанбаатар хотын цөлжилт

  • Говь цөлийн ургамал

  • Цөлжилт

  • Цөлжилтийг сааруулах төсөл-1

  • Цөлжилтийг сааруулах төсөл-2

  • Цөлжилтийг сааруулах төсөл-3

  • Дэлхийн дулаарал ба цөлжилт

 

Таван мод радио нэвтрүүлэг-Агаар

  • Агаарын бохирдол

  • Озоны давхрага

  • Дэлхийн дулаарал ба хүлэмжийн хий

  • Хүлэмжийн хийн ялгаралтын арилжаа

Таван мод радио нэвтрүүлэг-Ой мод ба зэрлэг ан амьтан

 

  • Монгол орны ой хамгаалал

  • Биологийн төрөл зүйлийн хамгаалал ба ач холбогдол

  • Монгол орны ой хамгаалах менежемент

  • Ан амьтны ашиглалт ба хамгаалал

  • Соотон алагдаахай

  • Хавтгай тэмээ 

  • Эмийн ургамал

  • Дэлхийн дулаарал ба ан амьтан

  • Монгол орны амьтны аймаг

  • Ойн хөтөлбөр

  • Ойн түймэр

  • Шувуунд дэлхийн дулаарал хэрхэн нөлөөлж байна вэ? 

Таван мод радио нэвтрүүлэг-Экологи
  • Экологи

  • Экологийн боловсрол

  • Экологийн ач холбогдол

  • Популяци

  • Экологийн хүчин зүйлүүд

  • Темпратур

  • Амьд организмын дасан зохицол

  • Биоценез

  • Экосистем

  • Биосфер

  • Хотын экологи

  • Хүний эрүүл мэнд ба экологи

  • Хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйл

  • Экологид үзүүлэх хүний нөлөө

  • Агаарын бохирдол

  • Усны бохирдол

  • Хөрсний бохирдол

  • ойд үзүүлэх хүний нөлөө

  • Экологийн хямрал

  • Хүчлийн бороо

  • Хөрсний элэгдэл

  • Экологи ба эдийн засаг

  • Экологи ба иргэдийн оролцоо

 

Таван мод радио нэвтрүүлэг-Ус
  • Уламжлалт байгаль хамгаалал

  •  Монгол орны усны бодлого

  • Усны шинж чанар

  • Усны нөөц, бэрхшээл гарах арга зам

  • НҮБ-н үндэсний хөтөлбөр, усны бодлого

  • Усны чанарын хяналт шинжилгээ

  • Тусгай хамгаалалттай газар нутаг, гол усны бохирдол

  • Усны нөөц ба хэрэглээний үнэ


Монголын Залуучуудын Байгаль Хамгаалах Сүлжээнд Нэгдэхийг Уриалж байна.

 

Данийн Копенгагенд болсон уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхийн улс орны тэргүүнүүдийн уулзалтад манай байгуулллагын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг ажиглагчаар оролцсон. Бид тус уулзалтад оролцохдоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй дэлхийн бусад орны залуустай дуу хоолойгоо нэгтгэх, өөрийн байгууллагын үйл ажиллагааг таниулах, цаашид хамтран ажиллахыг зорилгоо болгосон. 

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн бүх иргэнд нэгэн адил нөлөөлж, бидний эх дэлхий орших уу, эс орших уу гэсэн асуудалд  хүрч байгааг бүх нийтэд сануулсаар байна. 

Бид энэ уулзалтын үр дүнд олон орны байгаль хамгаалах байгууллагуудтай хамтарч ажиллахаар боллоо. Мөн түүний хажуугаар, өөрийн үйл ажиллагаагаа өргөтгөн,   Монголынхоо залуучуудтай нэгдэн, цаг алдалгүй Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, ан амьтныг хайрлан хамгаалах үйлсэд  хамтран зүтгэх хүсэлтэй байна. Иймээс бидний санаачлан, уриалж буй Монголын Залуучуудын Байгаль Хамгаалах Сүлжээнд нэгдэж, энэ үйл хэрэгт хамтран оролцохыг та бүхэнд уриалж байна. Хэрэв та бидэнтэй нэгдэхийг хүсвэл өөрийн нэр, эрхэлж буй ажил, мэргэжил болон хэрхэн хувь нэмрээ оруулах талаархи мэдээллийг suljee@pcc.mn хаягаар бидэнд илгээнэ үү.  

 

Ядуурал ба Цөлжилт
Цөлжилтийг дэлхийн дулааралтай холбон бид өөрсдийгөө хуурах хэрэггүй. Бид өөрсдөө одооноос хамт тэмцэе.(Зөв мэдээлэл чухал)
"Ядуурал ба Цөлжилт" цааш унших »
Бид эдийн засгийн хямралаас гарч чадна Харин цөлжилтийн хямралаас гарч чадах уу?
 
"Бид эдийн засгийн хямралаас гарч чадна Харин цөлжилтийн хямралаас гарч чадах уу?" цааш унших »
Манай улсын усны нөөц
Манай улсын нийт усны 30% нь гүний ус, 70 % нь гадаргын ус байдаг. Усны нөөцөө хэрхэн ашигладаг талаарх судалгаанаас харвал гүний усныхаа 80 хувь, гадаргын усныхаа 20 хувийг өдөр тутмынхаа хэрэглээнд ашигладаг байна.
"Манай улсын усны нөөц" цааш унших »
Байгалиа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй.

Зан үйл, ёс заншил гэдэг нь тухайн ард түмний амьдрах орчны онцлог хэв заншил, ертөнцийг үзэх үзлийнх нь илрэл байдаг билээ.
Уламжилалт зан заншлуудын дотор газар дэлхий, тэнгэр лус, ан амьтан, ус булаг зэрэгтэй харьцах зан үйлийг эртнээс хийж ирсэн. Эцэг дээдэс маань шашны зан үйл хийгээд ардын уламжлалт арга ухаанаар байгаль хамгаалах боловсролыг олгож иржээ.  

"Байгалиа хамгаалахад таны оролцоо яг одоо хэрэгтэй." цааш унших »
“Хүсээгүй дуу чимээ” хүнд төдийгүй байгаль орчинд ч муугаар нөлөөлдөг
Галт тэрэг, зам, онгоц, үйлдвэрээс гарч байгаа дуу чимээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “хүсээгүй дуу чимээ” гэж тодорхойлж байна.

"“Хүсээгүй дуу чимээ” хүнд төдийгүй байгаль орчинд ч муугаар нөлөөлдөг" цааш унших »
Дэлхийн болон Монгол орны уур амьсгалын дулаарал
Монгол бол уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их орж байгаа улс орнуудын нэг билээ. Цаг уурын дулаарал, өөрчлөлтөд хүн бүр анхаарлаа хандуулах болоод байна. Учир нь ганц нэг хүн, улс гүрэн энэ асуудлыг дангаараа шийдэх боломжгүй юм. Дэлхийн агаарын хэм сүүлийн 100 жилд 0.7 орчим хэмээр дулаарчээ. Манай орны хувьд өнгөрсөн 68 жилд ялангуяа өвлийн улиралд дунджаар 2 орчим хэмээр дулаарсан байна.
"Дэлхийн болон Монгол орны уур амьсгалын дулаарал" цааш унших »
Бионүүрс гэж юу вэ?
Энэ сарын турш цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарлын үр нөлөө хүн төрөлхтөнд хэрхэн тусах үүнээс үүдэлтэй сөрөг үр дагаварыг хэрхэн даван туулах, зөөллөх талаар ярихаар төлөвлөж байгаа билээ.
Манай өнөөдрийн сэдэв бол дэлхийн дулаарлыг зогсоох гол арга замуудын нэг гэж сүүлийн үед тооцогдох болсон Бионүүрс ба пиролиз технологийн тухай сэдэв юм. Бионүүрс

"Бионүүрс гэж юу вэ?" цааш унших »
Бионүүрсийг хэрхэн яаж ашигладаг вэ?
Бионүүрсийг хэд хэдэн зориулалтаар ашиглах боломжтой.
1
Юуны өмнө бионүүрсийг хөрсөнд хольж, хөрсний бүтцийг сайжруулснаар бүх төрлийн ургамал тарихад ашиглаж болдог. Ер нь бионүүрсийг анхдагч хэрэглээ нь энэ байсан. Одоо ч гэсэн хөрс сайжруулах чиглэлээр хэрэглэх нь илүү ашигтай гэж үзэж байгаа. Бионүүрс бол бордоо биш. Гэхдээ энэ бол хөрсний бүтцийг сайжруулж, хөрсний микро организмуудын амьдралыг тэтгэх чадвартай органик идэвхжүүлэгч юм байна. ийм учраас бионүүрсийг газар тариалангийн салбарыг хөгжүүлэх, цөлжилт болон бэлчээрийн талхагдлыг зогсооход ашиглах бүрэн боломжтой, чухал технологи юм байна.   Бионүүрс  

"Бионүүрсийг хэрхэн яаж ашигладаг вэ?" цааш унших »
Энэ технологи хаанаас гаралтай, хэр зэрэг батлагдсан арга зам бэ? Хэн үүнийг санаачилсан бэ?
Бразилийн Амазон мөрний сав газрын дагуу амьдарч байсан уугуул нутчууд 2000 гаруй жилийн өмнө ямар нэг аргаар бионүүрс үйлдвэрлэж үүгээрээ газар бордож байсан байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргасан. Голландын хөрс судлаач эрдэмтэн Вим Сомброек гэдэг хүн анх 1950 онд хүний гараар, хүний хөдөлмөрөөр бий болсон хар шороон хөрс буюу Terra preta soil гэдгийг Амазоны хөндийгөөс нээн илрүүлжээ.




"Энэ технологи хаанаас гаралтай, хэр зэрэг батлагдсан арга зам бэ? Хэн үүнийг санаачилсан бэ?" цааш унших »
Хэр зэрэг батлагдсан арга зам бэ?
Ямар ч байсан бионүүрсийг хөрсөнд хийхэд хөрсний үржил шим сайжирдаг гэдэг нь бүрэн батлагдсан. Энэ талаар олон судалгаа шинжилгээний тайлан байдаг.   Бордоо    
"Хэр зэрэг батлагдсан арга зам бэ?" цааш унших »
Олон улсын Бионүүрсний Санаачлага байгууллагын тухай, болон манай орны тухайд
Би өөрийнхөө блогийн тухай энд бичих болно.
Олон улсын Бион
үүрсний Санаачлага бол олон улсын түвшинд бионүүрсний талаар судалгаа хийх, сурталчлах, мэдээлэл солилцох, худалдаанд нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн төлөө үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.      
"Олон улсын Бионүүрсний Санаачлага байгууллагын тухай, болон манай орны тухайд" цааш унших »
(Нийт: 20)